Тавигдах шаардлага

ПОС төхөөрөмжийг байрлуулах үйлчилгээний байгууллага, хувь хүн дараах шаардлагыг хангасан байна:

  • Монгол улсын хууль тогтоомж, ХасБанкны эрхэм зорилго, нийгэм, байгаль орчны хариуцлагын бодлогод харшлах үйл ажиллагаа эрхэлдэггүй байх
  • Чанартай бараа, үйлчилгээ борлуулдаг, үйлчлүүлэгч харилцагчдын дунд нэр хүндтэй, соёлч боловсон үйлчилгээ үзүүлдэг байх
  • Өөрийн буруугаас ПОС төхөөрөмжид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг Банкны өмнө хариуцан арилгах бүрэн чадвартай байх
  • Өдрийн борлуулалтын орлого нэг сая төгрөгөөс дээш байх
  • ПОС төхөөрөмжийг ажиллуулах цахилгааны найдвартай эх үүсвэртэй байх, аливаа цахилгааны богино холболт үүсгэх нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ПОС төхөөрөмжийг ажиллуулахад тавигдах техникийн горимыг хангасан байх
  • Үүрэн телефоны операторууд болох Мобиком болон Юнителийн сүлжээ доголдолгүй барьдаг байршилд байрладаг байх
  • Хамтран ажиллах гэрээнд заасныг хүлээн зөвшөөрч хуулийн өмнө хариуцлага хүлээх бүрэн чадамжтай байх

Та дээрх шалгуурыг хангасан Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд бол данс байршиж буй ХасБанкны салбар ТТ-үүдэд, шинээр данс нээлгэх бол өөрт ойр байрлаж буй ХасБанкны салбар ТТ-үүдэд хандан данс нээлгэж Картаар үйлчлэгч байгууллага болох боломжтой.