XAC Logo
Борлуулалтыг дэмжих
Бизнесийг тэлэх
Хялбар, хурдан
Олон боломжит
Мерчантын үйлчилгээ

Таны бизнесийн онцлогт тохирсон олон үйлдэлт карт уншигч ПОС төхөөрөмжийг бид үнэ төлбөргүй суурилуулж, төлбөр тооцоог тань түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэнэ.

hero
Төлбөр тооцооны хялбар шийдэл

ПОС төхөөрөмж үнэ төлбөргүй

Суурилуулахаас эхлэн цаас, дагалдах хэрэгсэл гээд бүх зүйлээр бид үнэгүй хангана.

Гарын авлага, ПОС-ийн цаас, сурталчилгааны материалаар үнэгүй хангаж, төхөөрөмжтэй ажиллах заавар, сургалт, засвар үйлчилгээг тогтмол үзүүлнэ.

Кассын программ холболт

Кассын системтэй холбогдсоноор төлбөр тооцоог хялбарчилж, түргэн шуурхай болгоно.

Кассын систем ашигладаг байгууллага, хувь хүнд ПОС төхөөрөмжийн холболтыг үнэ төлбөргүй хийхээс гадна бизнесийн онцлог, цар хүрээнд тохируулан нэмэлт хөгжүүлэлтийг ч хамтран хийх боломжтой.

И-Баримт хэвлэнэ

ПОС төхөөрөмжөөр дамжуулан НӨАТ шивж, и-баримт хэвлэнэ.

Кассын программ ашиглах боломжгүй худалдааны төвүүдэд бизнес эрхэлж буй харилцагчдад Пос төхөөрөмжөөрөө дамжуулан НӨАТ шивэх, зөвхөн сугалааны дугаартай И-Баримт хэвлэх боломжийг олгож байна.

Онлайн төлбөр тооцоо

Онлайн худалдаа эрхлэгчдэд зориулсан төлбөр хүлээн авах шийдэл

Бизнесээ цахимжуулснаар та борлуулалтаа өсгөх бүрэн боломжтой. Харин төлбөр тооцооны асуудлаа шийдэхэд тань бид тусална. Веб болон апп суурьтай ямар ч системд холбогдоно.

Танд өгөх давуу боломжууд
Бодит цагийн хяналтын систем

ПОС төхөөрөмжөөр хийгдэж буй гүйлгээ бүрийг компьютер болон гар утаснаасаа хүссэн үедээ харж, хянах систем. Гүйлгээний тайланг ПОС төхөөрөмж тус бүрээр өдөр, сар, улирлаар нэгтгэн харснаар борлуулалтаа төлөвлөн удирдаж, оновчтой шийдвэр гаргах боломжтой.

ui-example
circular backgroundbank-building
Бизнесийг тань дэмжих санхүүжилт

Бараа материал татах, тоног төхөөрөмж авах, түрээс төлөх гэх мэт бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай зээлийг Дижитал банкаар хормын дотор авах боломжтой.

Гүйлгээг тань урамшуулна

Бид мерчант харилцагчдадаа зориулж төрөл бүрийн урамшууллыг тогтмол зарладаг. ПОС-ын гүйлгээнээс хамааран урамшуулалт хөтөлбөрүүдэд оролцож, олон төрлийн бэлэг, хөнгөлөлтүүд авах боломжтой.

Мөн борлуулалтаа өсгөх зорилгоор cashback зарлах зэрэг таны аливаа санал, санаачилгыг бид нээлттэй хүлээн авах болно.

open-pos-overlay
Qpay цахим төлбөрийн үйлчилгээ

Үйлчлүүлэгч тань картгүй тохиолдолд QR код ашиглан төлбөрөө хүлээн авах боломжийг бид танд олгоно.

QR код нь хэвлэмэл болон кассын системтэй холбогдсон гэх мэт таны нөхцөл шаардлагад хамгийн сайн тохирох шийдлийг бид санал болгоно.

qpay-pos
Үйлчилгээний нөхцөл
mnt
visa
union-pay
jcb
Хүлээн авах картууд
Дотоодын бүх банкны карт
1%шимтгэл
ОУ-ын гадаад банкны карт
3%шимтгэл
Төлбөр тооцооны хялбар шийдлээр бидэнтэй нэгдэж, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна!
Түгээмэл асуулт, хариулт
Пос авахад тавигдах шаардлага нь юу вэ?
МУ-д худалдаа үйлчилгээ эрхэлдэг хувь хүн ба хуулийн этгээд байх, сарын борлуулалтын орлого 5 -сая төгрөгөөс дээш байх.
Ямар материал бүрдүүлэх вэ?
  • Үйл ажиллагаа явуулж буй объектийн түрээсийн гэрээ, эсвэл ҮХХ-ийн гэрчилгээ.
  • Хувь хүн Иргэний үнэмлэх.
  • Хуулийн этгээд ААН-ийн гэрчилгээ ба удирдах ажилтны иргэний үнэмлэхийн хуулбар.
Пос авах хүсэлтийг хэд хоногт шийдвэрлэх вэ?
Хүсэлт өгснөөс ажлын 1 хоногт тантай холбогдон, ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Посын цаас захиалах, дуудлага яаж өгөх вэ?
    Merchant.xacbank.mn болон гар утасны мерчантын аппликейшнруу нэвтрэн
  • Хүсэлт → Засварын хүсэлт өгөх
  • Хүсэлт → Цаас захиалга цэсээр хандах эсвэл, 1800-1888 лавлах дугаарт хандан өгөх боломжтой.
Посын орлого хэзээ орох вэ?
Тухайн өдрийн уншигдсан гүйлгээний нийт дүн бүртгүүлсэн дансанд дараа өдөр орно.
Пос дээр маргаантай гүйлгээ гарсан тохиолдолд хаана хандах вэ?
Орон андуурч уншсан, баримт гараагүй алдаа заасан гүйлгээнд үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд Merchant.xacbank.mn болон гар утасны мерчантын аппликейшнруу нэвтрэн Хүсэлт → Маргаантай гүйлгээ бүртгэх цэсээр хандах, лавлах утас 1800-1888 эсвэл өөрт ойрхон салбарт хандан маргаан үүсгүүлэх боломжтой.
Ашиглаж буй пос дээрээ И-Баримт яаж холбох вэ?
Merchant.xacbank.mn болон гар утасны мерчантын аппликейшнруу нэвтрэн Хүсэлт → И-Баримт хүсэлт өгөх цэсээр хандан хүсэлт өгөх боломжтой.
Пос-ын орлого барьцаалсан онлайн зээл яаж авах вэ?
Дижитал банкаар нэвтрэн Үйлчилгээ → Зээл → Мерчантын зээл цэсээр хандан авах боломжтой.
Танд өөр нэмэлт санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу
Бид танд хамгийн хурдан шуурхай мэдээлэл хүргэх болно
Мобайл апп татах
ХасБанкны мерчант хэрэглэгчдэд зориулсан мобайл аппаа татаад илүү хялбараар тайлангаа хянах боломжтой
app-storegoogle-play
iphone-mock-2iphone-mock-1